CodeLab Academy 📞 9936 6696
← Хичээлүүд 🖧 Компьютерийн сүлжээ анхан шат

Барилгын сүлжээ төлөвлөх

## Жишээ: 3 давхар сургууль Сургууль 3 давхартай. Давхар бүрт 2 анги, анги бүрт 15 компьютер. Мөн багш нарын өрөө, серверийн өрөө бий. ### 1. Топологи — мод ``` Интернэт │ [Router] │ [Төв свич — серверийн өрөө]──[Сервер] / | \ [1-р давхар SW] [2-р давхар SW] [3-р давхар SW] / \ ... ... анги1 анги2 ``` ### 2. IP төлөвлөгөө — давхар бүр өөрийн сүлжээтэй | Хэсэг | Сүлжээ | Gateway | Хост | |---|---|---|---| | 1-р давхар | 192.168.10.0/26 | 192.168.10.1 | 62 хүртэл | | 2-р давхар | 192.168.10.64/26 | 192.168.10.65 | 62 хүртэл | | 3-р давхар | 192.168.10.128/26 | 192.168.10.129 | 62 хүртэл | | Серверүүд | 192.168.10.192/26 | 192.168.10.193 | 62 хүртэл | Давхарт 30 компьютер бол /26 (62 хост) хангалттай, ирээдүйд нэмэгдэх зайтай. ### 3. Кабель ба шаардлага - Өрөө бүрээс давхрын свич хүртэл UTP Cat6 кабель (100 м-ээс хэтрэхгүй!). - Кабель бүрийг **патч панел** дээр дугаарлаж, бичиж тэмдэглэнэ. - Серверийн өрөөнд тасралтгүй тэжээл (UPS) байрлуулна. > 🎮 **Сүлжээ угсрах → 9, 10-р даалгавар**: сургууль, байгууллагын сүлжээг өөрөө угсар! > > 🧮 Бодлого: **Сүлжээ → Түвшин 10**
← Өмнөх

💡 Уншсан хичээлээ тэмдэглэж, бодлого бодож оноо цуглуулах бол үнэгүй бүртгүүлээрэй эсвэл нэвтэрнэ үү.