← Хичээлүүд
🖧 Компьютерийн сүлжээ анхан шат
Сүлжээний маск
## Маск юу хэлдэг вэ?
IP хаяг хоёр хэсэгтэй: **сүлжээний хэсэг** ба **хостын хэсэг**. Хаана хуваагдахыг **маск** заана.
```
IP: 192.168.1.25
Маск: 255.255.255.0 (= /24)
└─ сүлжээ ─┘ └хост┘
```
`/24` гэдэг нь эхний **24 бит** сүлжээний хэсэг гэсэн үг.
| Префикс | Маск | Хостын тоо |
|---|---|---|
| /24 | 255.255.255.0 | 254 |
| /25 | 255.255.255.128 | 126 |
| /26 | 255.255.255.192 | 62 |
| /27 | 255.255.255.224 | 30 |
| /16 | 255.255.0.0 | 65 534 |
**Хостын тоо = 2^(32 − префикс) − 2**. Яагаад −2 вэ? Учир нь:
- **Сүлжээний хаяг** — хамгийн эхний хаяг (жишээ нь `192.168.1.0`)
- **Broadcast хаяг** — хамгийн сүүлийн хаяг (жишээ нь `192.168.1.255`), бүгд рүү илгээхэд
эдгээрийг компьютерт өгдөггүй.
## Нэг сүлжээнд байна уу?
Хоёр хаягийн **сүлжээний хэсэг** ижил бол нэг сүлжээнд байна, свичээр шууд харилцана. Өөр бол **router** хэрэгтэй.
```
192.168.1.10/24 ба 192.168.1.200/24 → нэг сүлжээ ✅
192.168.1.10/24 ба 192.168.2.10/24 → өөр сүлжээ ❌
```
> 🧮 Бодлого: **Сүлжээ → Түвшин 5–8**
💡 Уншсан хичээлээ тэмдэглэж, бодлого бодож оноо цуглуулах бол үнэгүй бүртгүүлээрэй эсвэл нэвтэрнэ үү.