CodeLab Academy 📞 9936 6696
← Хичээлүүд 🧩 Scratch анхан шат

Хөдөлгөөн ба координат

## Тайзны координат Тайз бол том тэгш өнцөгт. Төв нь **(0, 0)**. - **x** — хэвтээ чиглэл: баруун тийш нэмэгдэнэ (-240 … 240) - **y** — босоо чиглэл: дээш нэмэгдэнэ (-180 … 180) ## Хөдөлгөөний блокууд | Блок | Юу хийдэг вэ | |---|---| | `move (10) steps` | Харж буй чиглэлдээ 10 алхам явна | | `turn right (15) degrees` | Баруун тийш 15° эргэнэ | | `go to x: (0) y: (0)` | Заасан цэг рүү шууд очно | | `change x by (10)` | x-ийг 10-аар нэмнэ | | `point in direction (90)` | 90 = баруун, -90 = зүүн, 0 = дээш, 180 = доош | ## Дасгал Муурыг (0, 0)-оос эхлүүлж, 100 алхам баруун тийш яваад, 90° эргэж, дахиад 100 алхам яв. Муур хаана очих вэ?
← Өмнөх Дараагийнх →

💡 Уншсан хичээлээ тэмдэглэж, бодлого бодож оноо цуглуулах бол үнэгүй бүртгүүлээрэй эсвэл нэвтэрнэ үү.