← Хичээлүүд
🎨 HTML + CSS анхан шат
Вэб хуудас гэж юу вэ?
## Вэб хуудас юунаас бүтдэг вэ?
Таны үзэж буй вэб хуудас бүр гурван хэлээр бичигдсэн байдаг:
| Хэл | Үүрэг | Жишээ |
|---|---|---|
| **HTML** | Хуудсанд *юу* байгааг заана | гарчиг, зураг, товч |
| **CSS** | *Ямар харагдахыг* заана | өнгө, хэмжээ, байрлал |
| JavaScript | *Юу хийхийг* заана | товч дарахад юм болох |
Энэ курсээр бид **HTML** ба **CSS** сурна.
## Таг гэж юу вэ?
HTML нь **таг**уудаас бүрдэнэ. Таг нь `< >` хаалтанд бичигддэг бөгөөд ихэнхдээ нээх, хаах хоёр хэсэгтэй:
```html
<h1>Сайн уу, Эрдэнэт!</h1>
```
- `<h1>` — нээх таг
- `Сайн уу, Эрдэнэт!` — агуулга
- `</h1>` — хаах таг (`/` тэмдэгтэй)
## Анхны хуудас
```html
<h1>Миний анхны хуудас</h1>
<p>Би HTML сурч байна.</p>
```
> 💡 Бодлогын хуудсан дээр код бичих бүрт баруун талд хуудас шууд шинэчлэгдэнэ. Туршиж үзээрэй!
💡 Уншсан хичээлээ тэмдэглэж, бодлого бодож оноо цуглуулах бол үнэгүй бүртгүүлээрэй эсвэл нэвтэрнэ үү.